Орон нутгийн музейн ажилтнуудыг мэргэшүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо санаачлан Японы элчин сайдын яам, Монголын үндэсний музейтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 12-22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Хархорум музейд явагдах юм. Япон Улсаас музейн мэргэжилтэн багш Аоки Шигео, Кобаяши Коүжи нар музейн ажилтнуудад “Соёлын өвийн хамгаалалт, сэргээн засварлалт” гэсэн сэдвээр лекц уншжээ.