Гандантэгчилэн хийдийнхэн мөнгөөр туйлж байна.

Өнгөрсөн жилээс эхлэн Батцагаан хэмээх дуганыг барьж эхэлсэн бөгөөд энэ нь Гандантэгчилэн хийдийн хашаан дахь хамгийн том барилга болох гэнэ. Батцагаан дуганд 1080 лам ном хурдаг болох ажээ. Уг барилгад улсын төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм байна. Дашрамд дурдахад улсын төсвөөс гаргаж байгаа тэр их хэмжээний мөнгөөр сургууль эмнэлэг барьсан бол хичнээн хэрэгтэй билээ хэмээн ярих хүмүүс ч байгаа гэнэ. Мөн аялал жуулчлалын салбарынхны шүүмжилдэг нэг зүйл бол Гандантэгчилэн хийдийнхэн гадаадын жуулчдаас Мэгжиджанрайсаг сүмд зочилсных нь төлөө 3500 төгрөгийн ТАХ авдаг. Анх тэр мөнгөөр орчин үеийн тохилог бие засах газрыг хийдийн хашаан дотор байгуулна хэмээн амлаж тийнхүү ТАХ авах зөвшөөрлийг олж авчээ. Гэтэл өчнөөн жил өнгөрөөд байхад орчин үеийн бие засах газар байгуулах нь битгий хэл одоо байгаа бие засах газраа ч тордохгүй муухай үнэртүүлсээр суудаг гэнэ.