Сувд

Сувд нь далай тэнгис, томоохон гол мөрний усанд органик гаралтайгаар үүсэн тогтно. Тэгэхдээ түүний 80 гаруй хувь далай тэнгисд байдаг. Тэрээр дун хясаан дотор бөөрөнхий, өндөг, тал дугуй, товч дусал зэрэг янз бүрийн хэлбэртэй байна. Сувд нь бүр жижгээс эхлэн 7-8 мм-ийн хэмжээтэй байна. Тэрээр 2.5-4.5-ын хатуулагтай цэнхэр, ягаан, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, хар, саарал, хүрэн зэрэг янз бүрийн тод өнгөтэй байдаг. Монголчуудын эрхэмлэдэг гол гоёлын нэг нь сувд билээ. Сувдыг далай тэнгис, гол мөрний ёроолоос олборлохын зэрэгцээ тусгай аж ахуй байгуулан үржүүлдэг ажээ. Үржүүлгийн ажлын 90 гаруй хувь нь Япон, Австралид ноогддог. Сувд нь их үнэтэй байдаг бөгөөд хамгийн үнэтэй сувд Персийн болон Минаарын булангийн сувд байдаг. Тэдгээрийг дорнын сувд гэж нэрлэдэг.