Жуулчид Гандангийн “хүслийн мод”-ыг л сонирхдог

Гадаадын жуулчид Гандантэгчилэн хийдэд ирэхээрээ “хүслийн мод”-ыг хамгийн түрүүнд сонирхдог гэнэ. Гэтэл тэр нь хуучин сүмийн багана байсан мод гэнэ. Хуучин Гунгаачойлин хийдийн дөрвөн багана модны нэг юм. Лам нар нь өөрсдөө ингэж тайлбарладаг. Юун нөгөө хүсэл биелүүлдэг мод зүгээр л нэг хуучин байшингийн багана байсан мод. Хээрийн ганц чулууг бурхан болтол нь шүтсэн домог байдаг даа. Энэ домог Гандантэгчилэн хийдийн хашаанд биелэлээ олж байгаа бололтой. Их хэлмэгдүүлэлтийн үеийн дараа, 1944 онд сэргээн нээгдсэн Гандантэгчинлэн хийдэд түүх өгүүлсэн бурхан тахил олон байдаг гэнэ. Заримыг нь хүнд үзүүлдэггүй далд байдаг нандин зүйл ажээ. Хүмүүсийн өмнө дэлгэн үзүүлж байгаа хамгийн нандин зүйл нь Өндөр гэгээн Занабазарын урласан Очирдарь бурхан юм. 1958 онд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойгоор Гандантэгчилэн хийдийн хашаанд хамгийн анх суварга босгожээ.