Явган аялал нь спорт аяллын нэг төрөл бөгөөд дотороо уулын, тал хээрийн эсвэл нэг өдрийн болон урт хугацааны гэх мэт ангилалтай байдаг. Эдгээр аялалд хамаарах бэлтгэлийн хувьд өөр өөр. Хэрвээ нэг өдрийн буюу богино хугацааны аялалд гарах бол дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна.
- Өдөрт 15-20 км алхана.
- Эхний үед 20-25 минут алхаад 5 минут амарч, аажимдаа сунгасаар 45-50 минут алхаж, 10-15 минут амрах байдлаар аяллыг үргэлжлүүлнэ.
- Шинэ гутал өмсөж гарахгүй байх, хөлд хэвшсэн холгохооргүй гуталтай байх.
- Барзгар, зузаан ултай гутал өмсвөл тохиромжтой.
- Сольж өмсөх оймс 3-4 байх шаардлагатай.
- Салхи нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саадгүй байх даавуун хувцас өмсөх хэрэгтэй.
- Нарны малгай, нарны шил эсвэл салхинаас хамгаалах шил, гар хөлөргөхгүй бээлий
- Налуу газар тулах таяг, борооны цув, жижиг ариун цэврийн багц.
- Газрын зураг, луужин эсвэл GPS, тэмдэглэлийн дэвтэр, бал, харандаа авах.
- Эвхдэг хутга, зүү утас, ойр зуурын эмийн сан, шархны лент ба бинт авч явах.
- Зургийн аппарат, видео камер зэргийг хамгаалалтын хэрэгслийн хамт авах.
- Бага савлагаатай ус авч явах ба усыг багаар ууж хэрэглэх.
- Амны цангаа гаргах чихэр, ааруул, энерги нөхөх шоколад зэргийг авч явбал хөлс бага ялгарна.
- Овор хэмжээ багатай үүргэвтэй байх.
- Үүргэвчний оосор, цахилгаан, түгжээ бат бөх байх.
- Ачааг хүндээс нь хөнгөн руу нь дараалуулан хийнэ.
- Ачааны хүндийг 2 мөрөнд ижил ачаалал өгөхөөр тааруулна.