Гадаад руу аялагчдад зориулсан зөвлөмж

Монголчуудын гадагш аялах зорилго ихэссэн бөгөөд ихэнх нь шашин мөргөлийн  аялал хийх зорилготой ахмад настнууд байдаг болсон байна. Гадагш аялах хүмүүс дараах зөвлөмжийн дагуу бэлтгэл хангахад илүүдэхгүй.

  • Гадаад паспортны хугацаа 6 сараас дээш байх ба өөрийн гадаад паспортын Е дугаарыг цээжилсэн байх.
  • Аялалд явахаас өмнө эмнэлэгт үзүүлж эмчээс зөвлөлгөө авсан байх. Байнга ууж хэвшсэн эмийн зүйлийг эмчийн зөвлөгөөний дагуу нөөцтэй бэлдсэн байх. Өндөр настан бол даралт хэмжих багаж авч явах.
  • Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах.
  • Зорих газрынхаа цаг агаар, цагийн зөрүү, ард түмнийх нь ёс заншлыг судалж мэдсэн байх.
  • Мөнгөн тэмдэгтийн ханшны зөрүүг мэдэх. Авч явах халаасны мөнгийг бэлдэх. Их хэмжээний мөнгө биедээ авч явах нь эрсдэлтэй гэдгийг санаж байх.
  • Галт тэргээр хил гаалиар гарах бол гарах хуудас, гаалийн мэдүүлгийн хуудас буюу дикларац таглах шаардлагатай бөгөөд хаяж үрэгдүүлэхгүй байх, буцаж ирэх хүртэл хадгалах, түүн дээр бичих шаардлагатай байдаг гадаад паспортын дугаар, галт тэрэгний дугаар, очоод байрлах зочид буудал зэргийг нэрийг цээжилсэн байх.
  • Гар тээшинд тонгорог, хумсны хутга гэх мэт иртэй, үзүүртэй зүйлс авж явахгүй байх. 
  • Овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачих буулгахад хүндрэл учруулахгүй байх, онгойлгож хаахад амар хялбар аяны цүнх бэлдэх.
  • Нисэх буудал, галт тэрэгний буудал гэх зэрэгт уух зүйлээ онгойлттой орхих, танихгүй хүний өгсөн зүйлсийг уухгүй байх.
  • Зөвхөн тухайн газарт худалдан авах боломжтой зүйлс байх ба дараа энд тэнд тааралдах байх гэж найдах хэрэггүй байдаг. Тийм учраас тухайн газартаа худалдан авалт хийх нь зөв болдог.
  • Хэрвээ гадагш шашин мөргөлийн аялал хийх гэж байгаа бол идээ будаа, шар тос, хадаг, арц хүж, рашаан хийх сав зэргийг авч явах нь зөв болно.
  • Хурдны замаар автобусанд явах үед аль болох эйр кондейшн хэрэглэхээс зайлсхийх. Маш амархан ханиад хүрэх эрсдэлтэй байдаг.
  • Урагш зүгийн орнуудын крантны ус хатуулаг ихтэй байдгийг анхаарах. Аль болох савласан цэвэр ус, ундааг хэрэглэх.
  • Гадаад орны халуун уух юмыг ууж сураагүй байх нь элбэг тул дүрдэг цай, кофе, сахар зэргийг бэлдэж авч явахад илүүдэхгүй.
  • Үлдэж буй гэр бүлийн бусад гишүүддээ өөрийн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ямар компаниар үйлчлүүлж байгаагаа, тухайн компаний хаяг, холбоо барих утас, аяллын удирдагчийн холбогдох хаяг утас зэргийг мэдэгдэж үлдээсэн байх.