Аялал жуулчлалын салбарын шинэ уриаг баталлаа.

Яамныхан эхний хоёр жилд юу хийж бүтээв. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсынхаа өнцөг булан бүрт онцлох өв ба дүр төрх, олон төрлийн соёлын илэрхийлэл, тогтвортой хөгжих боломжтой нутгийн уламжлалт болон шинэ дүр төрхөд үндэслэсэн үндэсний болон орон нутгийн брэндийг судлан таних, шинээр бий болгох, дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагааг явууллаа. Жинхэнэ брэнд нь тогтвортой байж чадах, орчны давуу болон хязгаарлагдмал нөхцөл байдалд зохицсон шийдэл агуулсан байх ёстой гэж үзэн, хэрэгжүүлэх бүтцийг хэвтээ тогтолцоотой байхаар салбартаа сонгон хэрэгжүүллээ. Монгол брэндийн төлөө ажилласнаар дараах үр дүнд хүрээд байна.


Нэг. Монгол Брэндийн төлөө ажиллав

  1. Наадам – Монголын соёл, спорт, аялал жуулчлалын гол брэнд
  2. Шонхор - Шувуу ажиглагчдын зах зээл дэх Монголын брэнд
  3. Т.Батаар - Музей, гар урлалын шинэ брэнд
  4. Чингисийн туг сүлд- Дорноговь аймгийн музейн брэнд
  5. Ээрэн хүрээ- Увс аймгийн театрын брэнд
  6. Бүргэдийн баяр– Баян-Өлгийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ
  7. Улаанбаатар – Олон улсын брэнд нэр
  8. Хандгайт – Шинэ үеийн сагсны одуудыг төрүүлэх брэнд байршил
  9. MONGOLIA. NOMADIC BY NATURE – Аялал жуулчлалын үндэсний уриа үг
  10. Ноолуур, ноос, савхи, эсгий - Сүүлийн үед гол үйлдвэрлэл болж буй Монгол брэнд түүхий эд
  11. Чулуун царгил – Баянхонгор аймгийн брэнд хөгжим
  12. Монгол гэр – Үндэсний соёлын бөгөөд Уянга сумын аялал жуулчлалын брэнд
  13. Шар цав – Өмнөговь аймгийн Манлай сумын шинэ брэнд газар
  14. Монгол уран бичиг – Дэлхийд бүртгэгдсэн брэнд
  15. Адуучин – Монгол “Родио” брэнд
  16. Судалгаа – Брэнд дэмжих үйл ажиллагаа


Хоёр. Нээлттэй, сайн нэртэй, найдвартай түншлэлийн төлөө ажиллав

  1. Визийн хөнгөлөлт – Нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хүнд сурталыг багасгав.
  2. Аялал жуулчлалын цагалбар, хөтөч, цахим хуудас – Сайн түншлэлийн туслах
  3. Олон улсын спортын тэмцээнүүд – Итгэлцэл бэхжүүлэх талбар
  4. Ижил үнэтэй билет – Ялгавартай тарифаас мартагдашгүй гомдол үүсдэгийг зогсоов
  5. Алтаргана – Олон улсын соёлын солилцооны гүүр


Гурав. Тогтвортой урт хугацаанд Соёл, Спорт, Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажиллав

  1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль – Гэрээт харуул, мерчандайз, өвлөн уламжлагч хэмээх шинэ ойлголтууд гарч ирлээ.
  2. Лениний музейг үлэг гүрвэлийн төв музей болголоо — Палеонтологийн чиглэлээр улсын музей анх удаа байгуулагдав.
  3. Монгол уран бүтээлч - үндэсний хөтөлбөр – Телевиз, кино, радио, цахим орчинд монгол уран бүтээлийг жил бүр 10 тэрбум төгрөгөөр дэмжинэ.
  4. Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр – Гар бичмэл, судар ном, кино хальс, фото зураг, түүхэн баримтыг тэмдэглэн үлдээсэн өвийг тусгайлан хамгаална.
  5. Монгол цуур - үндэсний хөтөлбөр – Монгол Алтайн хөгжмийн зэмсгийн “эцэг” мөхөх аюулаас аврагдлаа.
  6. Монгол улсанд хосгүй үнэт 776  дурсгалт зүйлс бий — Музейн улсын тооллого, музейн үзмэрийн талаар арга хэмжээнүүд
  7. Тамирчдыг дэмжсэн шийдвэрүүд – Амжилтын хэмжээ эрс нэмэгдэж байна.