Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ) эрхлэгчдэд зориулсан зөвлөмж

Орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогч иргэдэд жуулчдын эрүүл ахуй, аюулгүй байдал, тавтай тухтай үйл ажиллагааг хангах дараах шаардлагуудыг зөвлөж  байна.


Зочны гэрт тавих нийтлэг шаардлага:

  • Зочны өрөө (гэр) нь дотор, гадна түгжээ, цоожтой байна.
  • Нэг хүний орны хэмжээ нь 190см x 90см, 2 хүний орны хэмжээ нь 200см х 137см-ээс багагүй байна.
  • Орны гудас (матрац) нь 10см-ээс доошгүй зузаантай, зөөлөн хөвсгөр материалаар хийгдсэн, гадартай байх ба түүн дээр даавуун гадар бүхий нимгэн тусгаарлагч гудас дэвсэнэ. Эсвэл гурван давхар эсгий гудас, даавуун гадар бүхий нимгэн тусгаарлагч гудастай байж болно.
  • Ор бүр хөнжил, орны бүтээлэгтэй байна. Дэр нь 50см х 90см-ээс багагүй хэмжээтэй байна.
  • Ор, дэрний цагаан хэрэглэл нь цагаан цайвар, цулгуу өнгөтэй байна.
  • Орны цагаан хэрэглэл, алчуурыг зочны хүсэлтээр солино.
  • Зочин бүрд зориулалтын мөр өлгүүр байна.
  • Зочны өрөө (гэр) ширээ, орны тоогоор сандалтай байна.
  • Зочны өрөө (гэр) бүрийг лаа, лааны сууриар хангана.
  • Зочны өрөө (гэр) бүр зуухтай байна.
  • Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн угаалтуур, тосгуур (дороос нь цохиж гоожуулдаг)-тай байна.
  • Бие угаах түмпэнтэй байна.
  • Хуурай, шингэн хог хаягдлыг хийх хогийн сав тусдаа байна.

 

Гал тогооны нөхцөл
  • Хутга, сэрээ, халбага нь зориулалтын, зэвэрдэггүй ган, харин аяга ба таваг нь шилэн буюу шаазан эдлэл байна.
  • Зочны өрөө (гэр) бүрт халуун сав, зочны тоогоор аяга тавьсан байна.
  • Олон улсын стандартын шаардлага хангасан угаалга цэвэрлэгээний бодисыг ашиглана. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд 2 дамжлагатай угаалга хийж болно. Аяга тавгийг зориулалтын тавиурт хатаана.
  • Шингэн савангаар хангана.
  • Бүтээгдэхүүний анхан шатны болон эцсийн боловсруулалтад хэрэглэдэг багаж, хэрэгслийг тусад нь хадгална. Түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүн хэрчих бандан тус тусдаа байна.
  • Хээрийн нөхцөлд хэрэглэж буй ундны усыг байнга буцалгаж хэрэглэнэ.
  • Махыг сайтар чанаж болгон, сүүг заавал буцалгаж өгнө.
  • Хялбар муудах хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горимыг чанд сахина.
  • Ам арчих зориулалтын цаас болон ариун цэврийн цаасаар хангана.
  • Зочны өрөө (гэр)-нд өдөр бүр цэвэрлэгээ хийнэ.
  • Бохир зөөлөн эдлэл хийх бараан өнгийн, цэвэр зөөлөн эдлэл хийх цайвар өнгийн ууттай байна.
  • Хоол ундны сав суулга, аяга тавгийг угаагч бодисоор, 2-3 дамжлагатайгаар цэвэрлэнэ. Зөвхөн зочинд зориулсан аяга, тавга, халбага, сэрээ, аяганы алчууртай байна.


Бусад

  • Зочинд анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эмийн сан, үйлчилгээтэй байна.
  • Үйлчилгээ, үнийн жагсаалт, танилцуулгатай байна.
  • Галын аюулгүй байдлыг хангах үүднээс элс, хүрз бэлтгэсэн байна.
  • Бие засах газрын өргөн 1.2 метр, урт 1.2 метрээс багагүй хэмжээтэй, зочин үл харагдахуйц байна.


Дунд зэрэглэлийн нөхөрлөлийн гэрт тавигдах шаардлага

  • Бие засах газар нь дээгүүрээ хаалттай, үнэр гадагшуулах зориулалт бүхий яндантай байна.
  • Ариун цэврийн цаас тогтоогч болон ариун цэврийн цаастай байна.
  • Хувцас угаах боломжтой байна.
  • Зочны гэр бүр нь хоолны давс, элсэн чихэр, хоол амтлагчтай байна.


Дээд зэрэглэлийн нөхөрлөлийн гэрт тавигдах шаардлага

  • Орны дэргэд шүүгээтэй байна.
  • Ор бүрийн өмнө хөлийн дэвсгэртэй байна.
  • Бие засах газар нь дээгүүрээ хаалттай, угааж цэвэрлэхэд хялбар материалаар доторлосон, суултууртай байна.
  • Бие засах газар нь хүйс тусгаарласан хаяг, хаалга нь түгжээтэй байна.
  • Бие засах газар нь хогийн савтай байна.


Малчдын нөхөрлөлийн гэрт бүрдүүлэх зүйлсийн дэлгэрэнгүй тайлбар:

Гэрт байх тавилга хэрэгсэл: (Өөрийн амьдардаг гэрийг суллаж өгдөг айлуудад заавал байх шаардлага)

  • Модон ор (урт 1,90м, өргөн 90см, банзны зузаан 3см)
  • Төмөр ортой бол заавал банз тавьсан байна.
  • Гудас (10см зузаан, эсвэл 3 давхар эсгий гудас, урт 1.9м, өргөн 90см)
  • Хөнжил (урт 2.2м, өргөн 1.5м, зузаан 2.5-3мм, материал – хөвөн даавуу)
  • Дэр (өндөр 8-10 см, өргөн 30х40см, материал – хөвөн даавуу)
  • Лаа, лааны суурь, чүдэнз
  • Давс, халуун ногоо, элсэн чихэр (жижиг саванд)
  • Гар чийдэн
  • Эмийн сантай (шаардлагатай эмийн жагсаалт) байна.
  • Үйлчилгээний үнийн жагсаалт, танилцуулгатай байна.
  • Зочны дэвтэртэй байна.
  • Угаалтуур (угааж арчлахад хялбар материалаар хийсэн хэмжээ...)
  • Гоожуур (доороос нь цохиж гоожуулдаг)
  • Хувин 1 ширхэг (10 литр)
  • Түмпэн 2 ширхэг (бие, хувцас угаах)
  • Шингэн саван
  • Халуун сав 1 ширхэг (зөвхөн халуун ус хийх)
  • Хогийн сав 2 ширхэг (шингэн, хуурай хог)
  • Ариун цэврийн цаас

Орны даавуу:

  • Нэг өдрийн (цайваj цэнхэр, цайвар ногоон)
  • Материал (хөвөн даавуу)
  • Өргөн 1.6м урт, 2.2м
  • Жуулчин ирэх бүрт шинээр угаасан байх
  • Угаах, хадгалахдаа бусад хувцастай холихгүй байх


Бие засах газрын ангилал


Нөхөрлөлийн гэр:

  • Дээгүүрээ хаалтгүй (хашлаганы өндөр 1.3м өргөн 1.2м, урт 1.2м
  • Материал (мод эвсэл зузаан даавуу)
  • Нүх (гүн 1.2м, өргөн 0.25м, урт 0.6м нүхнийх нь хажууд ухсан шороогоо тавина.)
  • Хаалт (өндөр 1.2м, өргөн 1.4м)
  • Материал жорлонтой адил, хаалт, жорлон хоёрын хоорондын зай – 0.5м
  • Шон (суулгах нүхний гүн 0.45м, шонгийн тоо-10 ширхэг, шонгийн урт – 1.65м)


Дунд зэрэглэлийн нөхөрлөлийн гэр:

  • Дээгүүрээ хаалттай (модон, эсвэл даавуугаар байж болно)
  • Өндөр 2м, өргөн 1.2м, урт 1.2м
  • Дотроо өлгүүртэй (хувцастай, камер өлгөх)
  • Бие засах газар нь битүү (нүхэнд гэрэл орохооргүй, доторх зүйл харагдахааргүй)
  • Гишгүүрийн нүх (урт 40см, өргөн 25см)
  • Гаднаа үнэр гадагшлуулах яндантай байна. (хэмжээ...)
  • Ариун цэврийн цаасыг гэрт тавина.


Дээд зэрэглэлийн нөхөрлөлийн гэр:

  • Дээгүүрээ хаалттай (модон, эсвэл даавуугаар байж болно)
  • Өндөр 2м, өргөн 1.2м, урт 1.2м
  • Гаднаа үнэр гадагшлуулах яндантай байна. (хэмжээ...)
  • Дотроо өлгүүртэй (хувцас, камер өлгөх..)
  • Суултуурын нүх (урт..., өргөн...)  ариун цэврийн цаас дотроо өлгөдөг байна.



Хүнсний эрүүл ахуйн хувьд аюулгүй бэлтгэх ДЭМБ-ын Алтан горим

  • Аюулгүй хүнсний зүйлийг зөв сонгох
  • Хоол хүнсий зүйлийг сайтар болгох
  • Хүнсийг болонгуут нэн даруй идэх
  • Болсон хоол хүнсийг дахин халаах
  • Болсон хоол хүнсийг түүхий хоол хүнсэнд хүргэхээс зайлсхийх (гампанз, хутга, заазуур г.м)
  • Болгосон хоолыг болгоомжтой хадгалах
  • Гараа тогтмол, сайтар угаах
  • Гал тогооны бүх хэрэгслэлийг цэвэр цэмцгэр байлгах (цэвэрлэх технологи)
  • Шавьж, мэрэгч болон бусад амьтнаас хоол хүнсийг хамгаалах
  • Эрүүл ахуйн хувьд аюулгүй ус хэрэглэх