Ан амьтны зураг авах үед анхаарах зүйл

Нүдэн дээр фокусаа тааруул. Нүд фокустай байвал бусад хэсэгт фокусгүй байх нь мэдэгддэггүй.

  • Дараалан олон зураг авах горимд ав.
  • Линз татаж хүрч байсан ч ойртохыг хичээ.
  • Үр төлөө харамлах, байршлаа хамгаалахын тулд догшин авир гаргах тул аюулгүй байрлал сонгох хэрэгтэй.
  • Амьтад ихэнхдээ орчныхоо өнгөтэй төстэй зүстэй байдаг тул гэнэт хажууд нь тулах аюултай.
  • Боломжит өндөр хурдаар авах нь дээр. Өрцөө хянаад хөшигний хурдаа камераар сонгуулах нь хялбар.
  • Зураг авах гэж битгий яар. Гэхдээ зураг авахад бэлэн бай. Оновчтой үеийг хүлээ.
  • Зэрлэг амьтадын үнэрлэх, сонсох эрхтэн сайн хөгжсөн байдаг тул салхины доод талаас гэт.
  • Өглөө эрт, орой нар жаргахын өмнө өвсөн тэжээлт амьтад идээшилдэг тул тэр үед гэрэл, салхиа тооцоолон хүлээ.
  • Махчин амьтад цаг агаарын тааламжгүй үед, эсвэл бүрэнхийгээр идэвхитэй байдаг. Тэр үеийг ашигла.
  • Зэрлэг амьтдын орооны үе зураг авах сайхан үе.
  • Анчидтай хамт явж зураг авах нь  хялбараас гадна тэдгээр анчдад агнахаас зураг авах нь сайхан гэдэг давхар сурталчилгаа болдог.
  • Шувууны зураг авахад анхаарах зүйлүүд бүгд энд тохирно.

Экпресс фото компани Н.Гансүх