"Гайхалтай Монгол" баталгаат орчуулгын төв

"Гайхалтай Монгол" баталгаат орчуулгын төв нь англи, солонгос, хятад, араб, урду, турк, хинди, орос хэлнээс орчуулах болон монгол хэлнээс тухайн хэл рүү орчуулах бичгийн орчуулгын үйл ажиллагаа явуулдаг. Бичгийн орчуулгын туршлагатай орчуулагч нар ажилладаг ба Монголын Орчуулагчдын Холбооноос баталгаат орчуулга хийх эрхийн зөвшөөрөлтэй.

  • Аливаа иргэн хүнд ихэвчлэн тохиолддог баримт материалын бүрдүүлэлтэнд хамааралтай Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, диплом болон дүнгийн хүснэгтийн орчуулга, ЕБС төгссөн гэрчилгээ, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, зан байдлын болон ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, түрээсийн гэрээ, лавлагааны материал, эмнэлгийн шинжилгээний хариу  гэх мэт олон төрлийн албан бичгийн орчуулгуудыг ч цаг алдалгүй хийж түргэн шуурхай үйлчилнэ.  
  • Бизнесийн хүрээний мэргэжлийн орчуулгаас эхлээд технологийн материалын орчуулга, төсөл хөтөлбөрийн орчуулга, судалгааны материалын орчуулга, санхүү эдийн засгийн тайлан тооцооны орчуулга, компаний танилцуулга, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, тендерийн материал, албан бичиг, төрөл бүрийн тусгай зөвшөөрөл ба гэрчилгээ гэх мэт өндөр ур чадвар шаардсан бичгийн орчуулгуудыг ч хийх боломжтой.
  • Мэргэжлийн салбар болох электроник, компъютор, программ хангамж, нанотехнологи, биотехнологи, хими, уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүч, эмнэлэг эмчилгээ, машин техник ба тоног төхөөрөмжийн бичиг баримт, ажиллагааны зааварчилга зэрэг мэргэжлийн нарийн үг хэллэгийн орчуулгуудыг  үйлчлүүлэгчтэй зөвшилцөн цаг хугацааны сонголттойгоор хийж гүйцэтгэнэ.
  • Олон улсын хурал, семинар, бизнес уулзалт зэргийн шууд синхрон орчуулга хийнэ.
  • Орчуулагдсан бичгийн материалыг хянаж редакторлан баталгаажилт хийнэ.

Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Төмөр замын удирдах ерөнхий газрын замын эсрэг талд, Ханну төвийн 3-р давхарт, 305 тоот


Утас:
99009978