Гамбургерийг ЧИНГИС ХААН европынхонд таниулжээ

Дэлхийд хамгийн их тархсан түгээмэл түргэн хоолны нэг гамбургерийг Монгол хүн, тэр тусмаа Чингис хаан нээсэн гэвэл итгэх үү. Энэ хоолыг үнэхээр Чингис хаан нээсэн гэнэ. Түүх сөхвөл, дэлхийд алдартай “McDonald`s”-ыг үүсэхээс өмнө их эзэн Чингис хаан дундад эртний Орос, Германы нутгар дайтаж явахдаа гамбургертай төстэй түргэн хоол хэрэглэж байжээ. Тухайн үед Чингисийн цэргүүд маш түргэн болдог хоол иддэг байсан нь бинд ороосон мах байжээ. Гэхдээ энэ нь XX зууныг хүртэл тогтсон нэршилгүй байсан байна. Харин Оросууд энэхүү өвөрмөц атлаа хурдан хийдэг хоолыг Монголчуудын “тартарс” хэмээн нэрлэн хэрэглэж байжээ. Ийнхүү Оросууд 1600 оны үед Германы Хамбургийн боомтоор анхны “Тартарс”-ын худалдааг хийсэн байна. Овсгоотой германууд харин бингийн оронд талх ашиглан түүнийгээ “бургер” гэж нэрлэх болсон нь одоогийн дэлхийн нийтэд түгээд буй гамбургер юм. Сонирхуулахад, түргэн хоолыг зөв хэрэглэдэг, өөрөөр хэлбэл 7 хоногт 1 удаа ийм хоол иддэг үндэстнүүдийн тоонд Хонконг, Малайз, Филлипин зэрэг Азийн орнууд багтсан бол Америкийн түргэн хоол иддэг хүмүүсийн 34% нь л 7 хоногт 1 удаа гамбургер иддэг гэсэн судалгаа гарсан байна.