Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа

 Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайдад даалгасан байна.

Тус хөтөлбөрт аялал жуулчлалыг өөрийн орны өвөрмөц онцлог болон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож, нарийвчилсан төлөвлөгөө гарган, нэгдүгээр үе шат буюу эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он, хоёрдугаар үе шат буюу тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.