Бөөрөлзгөнө жимс хорт хавдрын эсрэг амин дэм агуулдаг

Жимс хүний биед ач тустай гэхээс дотроо ямар агууламжтайг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Бүх төрлийн жимс тэжээллэг уургийн эх үүсвэр байдаг. Уураг нь жин хасахад хамгийн ихээр тусалдаг ажээ. Тухайлбал, нэг аяга бөөрөлзгөнө жимсэнд найман гр аскорбины хүчил болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бусад амин дэм агуулагддаг байна. Харин ийм хэмжээний нэрс жимсэнд дөрвөн грамм уураг агуулагддаг ба залуу насны эрч хүчийг хадгалж чаддаг шидтэй гэнэ. Гүзээлзгэнэ жимсэнд ямар төрлийн амин дэм байдгийг та мэдэх үү? Уг жимсэнд гурван грамм уураг болон арьсыг бүх л өдрийн турш чийгшүүлэх чанартай бодис байдаг гэнэ.