Энэ жил сүүлийн 30 жил тохиолдоогүй
халуун зун болно гэдгийг дэлхийн цаг уурчид анхаарууллаа. Энэ байдал
Монголд ч нөлөөлөхийг цаг уурч Л.Нацагдорж хэлж байна. Манай улсад энэ
бүхнийг нарийвчлалтайгаар тогтоох боломжгүйгээс дэлхийд нүүрлэсэн дулаан
манай улсыг тойрохгүй дайраад гарах аж. Энэ зун дэлхийд хур бороо
элбэгтэй байхаас гадна үер усны аюул ч олон орны иргэдийг нэрвээд
байгаа. Манай улсад ч ийм нөхцөл байдал бий болж болзошгүйг цаг уурчид
анхааруулсаар байна.