Цөлжилтийн эсрэг дугуйтай аялагч

Дэлхийг дугуйгаар хөндлөн гулд тойрон аялж буй Гүркан Гэнч хэмээх турк эр манай оронд саатжээ. Одоогоор Узбекстан, Киргизстан, Хятад зэрэг орны газар нутгийг дугуйгаар туулаад байгаа ажээ. Ийнхүү дугуйгаар аялах болсон шалтгаан нь дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг хүмүүс нэгдээсэй, байгаль дэлхийгээ хайрлаасай гэсэндээ гэнэ. Зургаан сарын турш 7000 км замыг туулаад байгаа Гүркан Гэнч “Монголчууд машин их унах юм. Надад Хятадын дугуйн зам их таалагдсан. Цахилгаанаар болон нарны энергиэр ажилладаг дугуй хүртэл хийсэн байсан. Монголд одоо болтол байгаль дэлхийдээ хэрэгтэй ямар нэгэн дорвитой зүйл хийгээгүй байгаа. Дэлхийн дулаарлаас сэргийлэхийн тулд машин унахгүй байх хэрэгтэй. Машины татварыг нэмэгдүүлж, дулаан хадгалдаг материалаар байшин барих хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. Аялагч маань нарны энергиэр ажилладаг зай хураагууртай, ус шүүгч төхөөрөмжтэй явдаг гэнэ. Биеэ хамгаалдаг ганц зэвсэг нь хутга ажээ. Гүркан Гэнч манай улсаар дайран ОХУ-ын нутгаар 4000 км замыг туулж, Солонгос руу усан онгоцоор явах юм байна. Ийнхүү 13-15 км зам туулах ёстой ажээ. Харин дараа нь гэртээ харьж хэсэг амарчихаад Европын орнуудыг дугуйгаараа тойрох гэнэ.