Ногоон байгууламжийн үзэсгэлэн худалдаа эхлэв

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг Мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Энэ долоо хоногт тохиох Мод тарих үндэсний өдрийг угтан Нийслэлийн байгаль хамгаалах газар, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газар хамтран ногоон байгууламжийн үзэсгэлэн худалдааг өчигдөр эхлүүлжээ. 3 хоног үргэлжлэх энэ үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн 15 байгууллага оролцож байгаа аж. Энэ үеэр мод, бут, сөөгний тарьц, суулгац зарах, мөн иргэдэд ногоон байгууламжийн чиглэлээр заавар, зөвөлгөө өгөх үйлчилгээг үзүүлэх юм байна.