Хөдөө орон нутагруу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих иргэд одооноос тасалбар бичүүлэхдээ заавал Драгон төвд очилгүйгээр онлайнаар бичүүлэх боломжтой боллоо.
Тодруулбал тус төвөөс иргэдийн цаг, завыг хэмнэж тэдэнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ сарын 7-ны өдрөөс эхлэн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар авч эхэлжээ.
Зорчигч тээврийн автобус үйлчилдэг бүх аймгийн иргэд онлайнаар тасалбар захиалахдаа Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж, явах өдөр болон суудлаа сонгон, захиалгаа идэвхжүүлэх юм байна.
Онлайн захиалгад хөдөө орон нутгаас гадна Улаан Үд, Бээжингийн автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан байна.