Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг - үзэсгэлэн нээлтээ хийлээ.

 “Хүннү молл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн  албан ёсоор нээлтээ хийлээ. Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд ТЭРГҮҮЛЭХ байр эзэлдэг. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн 2 томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 80 гаруй хотод зохион байгуулсан билээ.

Нээлтийн үйл ажиллагаа Оддын урлагийн тоглолтоор үргэлжилсэн бөгөөд хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулав. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгууллаа. Үзэсгэлэнд Монголоос олдсон хамгийн том махан идэшт үлэг түрвэл Тарбозавр батаарын бүтэн яс, үлэмж биет нугас хошуут Завролоф, Тарбозаврын зулзаганы толгой, өндгөө дарж буй үлэг гүгрвэл, усны махчин мөлхөгч зэрэг ховор сонин үзмэрүүдийг дэлгэсэн байв. “Үлэг гүрвэлийн тулаан” гэх олдвор олны анхаарлыг татах бөгөөд энэ олдворыг Өмнөговь аймгийн нутгаас 1971 онд олжээ. Үзэсгэнгийн тасалбарын үнэ 3000, 1500 төгрөгийн үнэтэй байлаа. 

Эх сурвалж: Мэдээ.mn