Нийслэл хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх, Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулахаар нэмэлт арга хэмжээ авахаар болжээ.
Тус захирамжаар
- 8-аас дээш хүний суудалтай, жуулчин тээвэрлэх зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах
- хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр тогтлоо.
Мөн жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг:
- Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэгт
- Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”
- “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ, тохижилт хийнэ.
Жуулчдад чиглэсэн энэхүү зохицуулалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт заасны дагуу хийж байгаа юм байна.
Эх сулвалж: gogo.mn