Өнөөдөр Чингисийн талбайн баруун зүүн зам хаагдана

 Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаатай холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хязгаарлахаар болсон. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаагийн дээр авто машины түгжрэл, замын ачааллыг зохицуулж байгаа явдал юм. Тиймээс энэ өдөр төв талбайн ойролцоох бүх автомашины зогсоолыг үнэ төлбөргүй болгож иргэдэд үйлчлэх юм байна.

Жич: Доорх зурган дээр цагдаагийн эргүүл пост, автомашинаа хаана тавьж болох, хаагдах замыг ялгаж зурсан болно.


Эх сурвалж: www.medee.mn