Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн.Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны  тавдугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ.Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжгүй болоод байна.Тиймээс ард иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчин,  зам тээврийн ослоос болгоомжлохыг анхааруулж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ.