2010 он гарсаар манай улс дотооддоо 1341.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь 2009 оны мөн үеийнхээс 175.2 тэрбум буюу 15 хувиар өсөв. Үйлдвэрлэлийн өсөлтөд зүсмэл материал ус, ундаа, эсгий, архи дарс, ган төмөр хийц, цемент, тараг, пиво, гурил, сүүний үйлдвэрлэл гол нөлөө үзүүлсэн байна.