Гадаад худалдааныхаа 50 гаруй хувийг Хятадтай хийж байна

Манай улс энэ оны 9-р сарын байдлаар дэлхийн 122 оронтой худалдаа хийж байна. Гадаад худалдааны нийт барааны эргэлт 4273.9 сая ам доллар. Үүнээс экспорт 2025.6 сая, импорт 2248.3 сая ам долларт хүрчээ. Гадаад худалдааны эргэлтийн дүн өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.1 сая ам доллараар өсчээ. Үүнийг хувиар илэрхийлбэл 16.9 хувиар өссөн байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар манай улс нийт гадаад худалдааныхаа 55.5 хувийг Хятад, 19.3 хувийг ОХУ-тай хийсэн бөгөөд Хятадтай хийсэн худалдаа өнгөрч буй оныхоос 9 хувиар нэмэгджээ. Харин экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 731.8 сая, импортын хэмжээ 764 сая ам доллараар өссөн байна. Экспортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр эзэлж байгаа бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүдийг Хятад, Канад, Их Британи, БНСУ зэрэг 61 оронд гаргаж байна. Харин импортын бараа бүтээгдэхүүнийхээ 34.3 хувийг ОХУ, 30 хувийг БНХАУ-аас оруулж ирж байгаа ажээ.