Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас анхааруулж байна. Тус газрын Байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг МХЕГ-ын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна.Хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг хуультай.
“Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр:
Гур 330,000
Зүр 400,000
Эр янзага 231,000
Эм янзага 280,000 төгрөг байдаг бөгөөд энэ юм.
БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хураамж төлдөг юм.