1000 залуу 1000 мод аян амжилттай зонион байгуулагдлаа.


 Энэ дэлхийд мэндэлсэн хүн бүр гурван зүйлийг зайлшгүй хийх ёстой гэнэ. Үүнд: Ном бичих, Хүүхэд төрүүлэх /хүүхэдтэй болох/, Мод тарих зэрэг ордог. Энэ жил 1 сая мод тарих хөдөлгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачилсан билээ.Timberland брэнд нь 130 гаруй улс оронд салбар дэлгүүртэй бөгөөд одоогийн байдлаар дэлхийд 2,2 сая мод тариад байгаа бол Монгол дахь Timberland брэнд нь нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д. Данзанравжаагийн нутагт 1000 мод тарих аянд гар бие оролцон сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Догшин ноён хутагтын өлгий нутаг, дэлхийн энергиийн төв болсон энэ газар нь Улаанбаатар хотоос 450км зайд оршдог.Оролцогчид нь 350-аад сайн дурынхан байсан бөгөөд үүнд ахмад настан, бага балчир хүүхдүүд хүртэл байлцсан юм. Нийслэл хотоос ирсэн залуучууд маань Говийн хүчтэй салхинд нэлээн зутрангүй хоносон ч хамтдаа ажралгүй даваад гарсан. Залуучууд маань өглөө эртлэн босч өглөөний мандах нарыг харсаны дараа тогооч эгчийн хийсэн сүүтэй будаатай цайгаа уучихаад мод тарих ажилдаа ханцуй шамлан орлоо. Бидэн дээр Сайншанд, Замын-Үүд сумын 160 гаруй залуус нэмэгдэж ирсэн юм.Энэхүү 1000ш модыг тарих үйл ажиллагааг Хамарын хийдийн захиргаа дэмжин ажилласан бөгөөд газар ус аргадах маанийн ерөөлийг өргөсний дараа үйл ажиллагаа нээлтээ хийн эхэлсэн билээ. Олон залуус эвтэй байхдаа хүчтэй гэж маш бага хугацаанд үүрэгт ажлаа биелүүлээд Сайншанд хотын зүг хөдөлцгөөсөн. Тэнд биднийг хаалтын арга хэмжээ хамтлаг дуучид хүлээж байсан юм.Ийнхүү энэ удаагийн арга хэмжээ олон залуусын байгаль дэлхий, эх орноо гэсэн сэтгэлийн халуун илчин дунд хөгжил баясал, найз нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн хамт бэрхшээл саадыг туулан өндөрлөлөө. Дараа жил дахин дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Бидний эхлүүлсэн замаар олон мянган залуус мөр гаргана гэдэгт итгэж байна. Сайн үйлс бүхэн мянга мянгаар дэлгэрэх болтугай.