Монгол орны нууруудын эзлэх талбай эдүгээ 373.4 ам км байгаа нь 1940-өөд оныхтой харьцуулахад 2.2 хувиар буурсан гэсэн үзүүлэлт юм байна. Энэ тухай “Япон, Монголын хүрээлэн буй орчин” гуравдугаар хуралдаан дээр ярилцсан ажээ. Японы Хоккайдо их сургуулийн Ус, цаг уурын хүрээлэнгээс зохион байгуулсан энэ хуралдаанд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа “Монгол орны усны динамик системийн судалгааны зарим үр дүн” илтгэл тавин хэлэлцүүлсэн байна.