Солонгосын визийг урилгагүй мэдүүлдэг боллоо.

 Манай улсын иргэд хамгийн олноор зорчдог, ажиллаж амьдардаг БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оржээ. Энэ талаар тус улсаас манай улсад суух Элчин сайдын яамныхнаас тодрууллаа.-Солонгосын виз олгох журамд өөрчлөлт орсон гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Визний журамд гурван гол өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Хоёрдугаарт, зайлшгүй урилга шаардлагатай виз мэдүүлэгчдийн хүрээг багасгасан. Гуравдугаарт, санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлт орсон
.-Журмын өөрчлөлтийг хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ?
-Визийн журмын өөрчлөлтийг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн мөрдөж эхэлсэн.
-Визийн журамд өөрчлөлт орсноор виз хүсэгчдэд ямар давуу талтай вэ? -Жил бүр шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн эхний 20 аж ахуй нэгжид ажилладаг иргэдийн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтын оронд тухайн компанийнхаа татварын тодорхойлолтыг өгч виз мэдүүлэх боломжтой болсон. Мөн ердийн аяллын визний хувьд урилгагүйгээр санхүүгийн чадвараа илтгэх бичиг баримтаа өгснөөр виз мэдүүлэх боломжтой. Өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банканд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулсан.