Ялалтын баярыг илүү өргөн хүрээнд тэмдэглэнэ.

 Кремлийн захиргааны газрын тэргүүн Сергей Иванов Ялалтын баярын 70 жилийн ойг 2005 онд болсон 60 жилийн ойн баяртай харьцуулахад маш өргөн хүрээнд тэмдэглэх болно гэж мэдэгдлээ.“Арван жилийн өмнө намайг Батлан хамгаалахын сайд байхад Ялалтын баярын 60 жилийн ойг тэмдэглэхдээ бид маш их ач холбогдол өгч байсан. Энэ онд баярын арга хэмжээнүүд улам далайцтай хүрэх болно. Цэргийн сүрт жагсаал 150 хотод явах бөгөөд зөвхөн Оросод ч биш хилийн чанадад бас болох юм” хэмээн тэрбээр RT телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр тэмдэглэжээ.Цэргийн сүрт жагсаал Москва хотно тавдугаар сарын 9-ний өдрийн /орон нутгийн цагаар/ 10 цагт эхэлж, 15 мянга гаруй хүн оролцох юм.Сергей Ивановын хэлж буйгаар Москвад болох сүрт жагсаалд өмнө нь огт үзүүлж байгаагүй цэргийн техник хэрэгслүүд, тэр дундаа  РС-24 "Ярс" пуужингийн иж бүрдлийг толилуулах аж.Түүний зэрэгцээ дэлхийн олон орны тэргүүд тавдугаар сарын 9-ний баярт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ нь Украины зөрчилд Оросын эзэлж буй байр суурьтай холбоотой юм.