Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд - 2015” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-наас 25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна.
Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой.
Монголын кино өдрүүд, Урлагын тоглолт, Үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн 3 хэсэгт үйл ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч ноос ноолуур, арьс шир, гар урлал болон алт, мөнгөн эдлэл урлалын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох юм.