Энэ сарын 18, 21-нд зарим газраар нойтон цас орно

Цагаарын урьдчилсан мэдээгээр 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахаар байгаа тул малчид, ард иргэд 18, 21-ний өдрүүдэд хол замд гарах, малаа бэлчээрлүүлэхгүй байх, гал түймрийн аюулаас болгоомжилж үнс, нурам, тамхины ишийг дутуу унтрааж хаяхгүй байх зэрэг өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч анхааралтай байхыг сануулж байна.