ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
өргөжин тэлж байгаа өнөө үед транзит тээврийг хөгжүүлэн хоёр хөршийн хооронд
хийгдэж байгаа худалдааг өөрийн нутаг дэвсгэрээрээ дайруулан улмаар гурван талт
механизмыг бий болгох зорилтыг Монгол улс тавин ажиллаж байна. Ингэхдээ 2015
онд Монгол улсын нутаг дэвсгэрээр 6 сая тонн ачаа дайрч өнгөрөх, улмаар 2020 он
гэхэд БНХАУ-аас ОХУ-г чиглэсэн 10 сая тонн ачаа, харин ОХУ-аас БНХАУ-г чиглэсэн
20 сая тонн ачааг Монголын нутаг дэвсгэрээр дайруулан тээвэрлэх төлөвлөгөө
гарган ажиллаж байна. Хамтарсан 3 талын тээвэр, ложистикийн компани байгуулах
асуудлын манай Монголын тал тавьсан ба талууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн
байна. Мөн Монгол улсын баруун болон зүүн бүсийн нутагт шинэ төмөр замын
шугамуудыг нээх асуудал дээр талууд санал нэгтэй байна.
Эх сурвалж: www.mongoltv.mn/show/60/e443