Ho.Re.Ca EXPO 2015 зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчдэд зориулсан, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа түншлэлийг тогтоодог хүнс, хангамж, үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн худалдаа 2015 оны 4 дүгээр сарын 10, 11, 12 өдрүүдэд Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд зохиогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70112770, 88010948, 88005533, 99235150 дугаарын утсуудаар авна уу.
Үзэсгэлэнгийн хамрах хүрээ:
• Зочид буудал, зоогийн газрын тоног төхөөрөмж нийлүүлэгчид
• Хүнс, Ундаа, Ус үйлдвэрлэгч, нийлүүлэгчид
• Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчид
• Сүү, сүүн бүтээгдэхүүн
• Зочид буудал
• Зоогийн газар
• Жуулчны бааз
• Усан сан, рашаан сувилал
• Ахуйн хэрэглээ
• Цэвэрлэгээ, үйлчилгээ эрхлэгчид
• Цагаан хэрэглэл, хөшиг даавуун эдлэл
• Шил шаазан эдлэл
• Үйлчилгээний ажилчдын дүрэмт хувцас
• Бэлэг дурсгал
• Даатгал, тийзийн үйлчилгээ
• Мэдээллийн технологи
• Барилга, интериор дизайн
• Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчид
• Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт
• Харуул хамгаалалтын байгууллага
• Бялдаржуулах үйлчилгээ эрхлэгчид, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
• Хэвлэлийн үйлдвэрлэл
• Холбогдох бусад байгууллагууд
Ерөнхий зохион байгуулагчид:
• Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар
• Монголын Зочид Буудлуудын Холбоо
Хамтран зохион байгуулагчид:
• Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал Жуулчлалын Яам
• Монголын Ресторан, Зоогийн Газрын Холбоо
Үйл ажиллагааг дэмжигч байгууллагууд:
• "TESO" корпораци
• Монголын Тогооч Нарын Холбоо
• Монголын Хоол Урлахуйн Нийгэмлэг
• Монголын Үндэсний Их Сургууль