Жил бүр зохион байгуулагддаг аялал жуулчлалын олон улсын хамгийн нэр
хүндтэй үзэсгэлэн болох ITB 2015 энэ сарын 4нд нээлтэй хийж 8-ыг хүртэл
үргэлжлэх билээ. Энэ жил Монгол улс хамтран зохион байгуулагч орноор
оролцож байгаа бөгөөд энэ жилийн жуулчдын тоо ч үүнээс хамааран өсөх
байх гэдэгт их итгэл үзүүлж байгаа. Тэгэхээр үзэсгэлэнгийн нээлтэнд
Монгол орны олон сайхан уран бүтээлчид тоглолтоо үзүүлж мөн Монгол улсын
Ерөнхийлөгч Элбэгдорж нээлтийн үг хэлжээ.