“МОНГОЛ
ДОМГИЙН ЧУУЛГАН” АЯН
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 11дүгээр
сарын 28 ны өдрийн A/370 дугаар тушаалын
дагуу аман өвийг авран хамгаалах чиглэлээр эдүгээ ард түмний ой ухаанд үлдэж
хоцорсон ардын домгийг улс орны хэмжээнд цуглуулах, соёлын өвийн нэгдсэн
бүртгэл мэдээллийн санд бүртгэх, түүнд тулгуурлан домгийн сэтгэлгээний
уламжлалд дүн шинжилгээ хийж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх, хадгалах,
нийтийн хүртээл болгох, хойч үедээ өвлүүлэх, домгийн баатруудыг монгол хүүхдийн
сэтгэлгээнд хоногшуулах, СӨБ болон ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг
домгийн шилдэг дээжсээр баяжуулах, сурталчлах, өвлөн уламжлуулах, сэргээн
хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, уг ажилд олон нийтийн идэвхи оролцоог
нэмэгдүүлэх зорилгоор “МОНГОЛ ДОМГИЙН
ЧУУЛГАН” аяныг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 2015 оны 11 дүгээр сарын
01 хүртэл Улс орон даяар зохион байгуулхаар эхлүүлээд байна.
Соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулах шалгуур үзүүлэлт
- Домог нь урьд өмнө нийтэд танигдсан
боловч, өөр хувилбарыг гаргаж ирсэн, сонин содон бөгөөд өмнө дэлгэрсэн
хэлбэрийг бүрэн бүтэн, утга төгөлдөр болгосон, түүхэн үйл явдлыг тодруулж,
домгийн төрөл зүйлийг баяжуулсан;
- Домог үлгэрийг аялгуулан хэлэх аялгууны
өөр хувилбарыг таниулсан, ямар нэг хөгжмийн зэмсэг ашиглан илэрхийлсэн;
- Орон нутгийн болон угсаатны бүлгийн
өвөрмөц онцлогтой;
Домог ирүүлэх аргачлал
- Домгийг бичмэлээр А 4 цаасан дээр, 1,5
зайтай, Arial фонтоор бичсэн буюу ярьж хэлж байгаа байдлыг CD,
DVD-д буулгасан байж болно;
- Цугларсан домгийг орон нутагт сум,
дүүрэг, аймаг, нийслэлийн комисс бүртгэнэ. /Аймаг, сумын соёлын төвийн эрхлэгч,
монгол хэл, уран зохиол, түүхийн багш, музейн соёлын биет бус өв хариуцсан
ажилтан нар орон нутагт орон тооны бус комиссоор ажиллана/;
- Сумын комисс нь домгийг цуглуулан
бүртгэн баримтжуулалт хийсэн тайлангийн хамт Аймаг, нийслэлийн комисст
2015 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн байна;
- Аймаг, нийслэлийн комисс бүртгэн
баримтжуулсан тайлан эх хэрэглэгдэхүүний хамт 2015 оны 8 дугаар сарын 1-ний
дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төв комисст ирүүлнэ. Төв
комисс нь 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор аяны үр дүнгийн талаар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тайлагнана.
- Домог өвлөгч, цуглуулагчийн овог нэр,
хаяг, зураг, намтрын мэдээллийг хавсаргаж дараах хаягаар ирүүлнэ;
Соёлын өвийн төв, 20 А байр, Сүхбаатар
дүүрэг, Сүхбаатарын талбай 3, Улаанбаатар 210620 а, Монгол Улс, /Домгийн аян/, ichfr@monheritage.mn