Шагайнхарваа нь Монголд эрт дээр үеэс уламжилж ирсэн үндэсний соёлын үнэт өвийн нэг юм. Үүний нэг тод жишээ нь шагай харвааны тухай Монголын Нууц Товчоонд Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцож бие биендээ шагай бэлэглэдэг тухай, шагайн харваагаар бүүр Хубилай хааны үед ч тоглож байсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.
Эдүгээ шагайн харваа нь үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болоод байгаа нь монголчууд бид үндэсний түүх, соёл уламжлалаа уламжлан хадгалж буйн илрэл юм. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай ажээ.
Өнөөдрийн байдлаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт - 3, Дэлхийн соёлын өвд -2, Дэлхийн байгалийн өвд- 1 өвийг тус тус бүртгүүлээд байгаа нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа, монгол хүн бүрийн бахархал юм. Нөгөөтэйгүүр, ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлэх нь тэдгээрийг хамгаалах үүрэг хариуцлагыг хүн төрөлхтний өмнө авч байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд бид гүнээ ухамсарлах ёстой билээ. Уг ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн ба “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж танилцууллаа.
Эх сурвалж: www.medee.mn