108 хоногийн турш эх орноо тойрсон аялагчид нийслэлд ирлээ
Өнгөрсөн 6 сарын 14-нд аялалдаа гарсан “Хөх Монголын хязгааргүй аялал” багийхан 18 аймгийн нутаг дэвсгэрээр, 10 гаруй мянган км замыг туулаад өчигдөр нийслэлд иржээ. Үүргэвчтэй аялал хийсэн эдгээр тойрон аялагчид хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой байсан бөгөөд “Их Монгол”, “Этүгэн” дээд сургуульд аялал жуучлалын чиглэлээр багшилдаг ажээ. Тиймээс байгаль орчин, аялал жуучлалын чиглэлээр судалгааны ажил хийсэн гэнэ. “Их Монголын овоо” босгохын тулд зорьж очсон газар бүрээсээ чулууны дээж авчээ. Улс тунхагласны баяраар “Их Монгол овоо”–г Нийслэлд босгох бодолтой байгаа гэнэ. Мөн явсан газрынхаа тухай аян замын тэмдэглэл бичихээр төлөвлөөд байна хэмээн ярьжээ.