Эрдэнийн чулуугаар шатар бүтээжээ.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, оньсон наадгай бүтээдгээрээ алдартай зохион бүтээгч З.Түмэн-Өлзий өнгөт кварц, себтентинит, хаш, өчир зэрэг 21 төрлийн 889 ширхэг чулуугаар 2,41 см урт, 1,26 см өргөнтэй Монгол шатар урлажээ. Үнэт чулуугаар ийнхүү оньсон шатар бүтээхийн тулд тэрбээр 10 гаруй жил судалгаа хийсний эцэст өнгөрсөн онд бүтээлээ эхэлж, энэ оны 8-р сард дуусгасан юм байна. Шатрын бод хүүнүүд нь тус бүр 4-6 хэсгээс бүрддэг агаад оньслох аргууд нь ялгаатай гэнэ. Тухайлбал, ноён гэхэд 18 оньстой ажээ. Шатрын хөлгийг Монгол Улсын нутаг дэвсгэрийг дүрсэлсэн тусгай хавтан бүхий шилэн хоргонд байгуулжээ. Монгол овогтны тусгаар тогтнол болон Монгол шатрын үүсэл хөгжлийг харуулах зорилготой эл бүтээлээ зохиогч Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна.