Гэвч Төвдийн Далай ламын эмч Барри Керзин “Энэ хувраг “тукдам” хэмээн маш ховор бясалгал үйлдэж байгаа нь энэ. Хүн ийм байрлалтайгаар гурван долоо хоногоос дээш хугацаагаар бясалгавал бие эрхтэн нь аажмаар агшина. Тэгээд үс, хумс, хувцаснууд нь бүгд хэвээр хадгалагдаж үлдэх юм. Хэрэв бясалгагч үргэлжлүүлэн “тукдам” хийвэл будда болж чадна ” хэмээснийг Telegraph нийтэлжээ. “Тукдам” бясалгах нь их өвдөлтийг давах тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг байна. Түүнчлэн “dailymail” сайтад занданшсан шарилыг Итгэлт хамбын багш байх магадлалтай хэмээн бичсэн байна. Итгэлт хамба 1927 онд өөрийгөө яг ийм бясалгалын аргаар занданшуулсан аж. Тэрээр шавь нартаа үхэх гэж буй тухайгаа хэлж, 30 жилийн дараа өөрийн биеийг ухаж гаргахыг даалгаж байжээ. Хожим шавь нар нь хэлсэн ёсоор шарилыг нь ухаж гаргахад бие нь хэвээр байсан гэдэг. Гэвч тухайн үед Зөвлөлт улсын засаг захиргаанаас айсан шавь нар нь түүнийг буцаан оршуулжээ. Түүнээс хойш 2002 онд дахин ухаж гаргахад Итгэлт хамбын шарил урьдын хэвээр байсан гэдэг. “The Epoch Times” мэдээлэхдээ “Итгэлт хамбын шарилын түүх биширмээр. Итгэлт хамба таалал төгсч, шарил нь олдсоноос хойш олон жил өнгөрсөн ч анх байсан хэвээр буй” хэмээн бичсэн байна. Дашдорж Итгэлт хамба 1852 онд төрсөн бөгөөд 16 насандаа сахил хүртэж, 1911 онд 12 дугаар бандид хамба лам болжээ. Тэрээр 75 насандаа бясалгалын аргаар орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Recourse: Medee.mn