ШУТИС-ийг 65 настай оюутан төгслөө

Өнөөдөр ШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ болж, 1600 оюутан магистр бакалаврын зэргээ гардан авлаа. Энэ удаагийн төгсөлтийн үеэр 65 настай Н.Нямжав тус БАС-ийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаврын зэрэг гардан авсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм.

“Сурахад  оройтохгүй”, “Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй” зэрэг үгийг нотлож, 65 насандаа их сургууль төгссөн Н.Нямжав 40 гаруй жил дипломат албанд ажиллажээ. Тэрээр ШУТИС-ийг МУИС-ийн харъяанд байх үед барилгын мэргэжлээр суралцаж байсан ч гуравдугаар курсээсээ хаяж Орос, Чэх улсад гадаад харилцааны мэргэжил эзэмшсэн аж. 

Recourse: Medee.mn