Жил бүрийн намар Тайваньд болдог олон улсын ардын урлагийн наадамд ҮДБЭТ-ын уран бүтээлчид оролцохоор өнөөдөр хөдөлжээ. “Талаас тундр руу” уриатай зохион байгуулж байгаа энэ удаагийн наадам маргааш нээлтээ хийж, 8 хоног үргэлжилнэ. Буриад, Тува, Якут, Япон, Тайвань, Монголын уран бүтээлчид оролцох уг наадамд манай уран бүтээлчид монгол бөх, хүүхэлдэй болон цам гэсэн гурамсан багт бүжгийн зохиомжоор оролцох гэнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн наадмаас тус чуулгынхан алтан медаль хүртэж байжээ.