“Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн яармаг болно

Сар шиний баяр болох гэж буйтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооноос “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдааг санаачлан  Залуучуудын бизнес төв, Сургалт судалгааны "Полиси" төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн нь Монголын Залуучуудын Холбооны "Залуусын нээлттэй" танхимд 2015 оны хоёрдугаар сарын 02-08-ны өдрүүдэд үргэлжлэх  гэнэ.

“Монголоороо Гоёцгооё”  үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин Монгол бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор чанартай, баталгаатай, эдэлгээтэй бүтээгдэхүүнийг дэлгэж, Монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээх аж.

Энэ үзэсгэлэнд оролцох байгууллагууд нь 30-40 хувийн  хямдрал зарлаж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөж байгаа юм байна.

Recourse: Medee.mn