Хүннү гүрний ойгоор Хүндэтгэлийн чуулган хуралдана

 

Ирэх онд Монголчуудын хувьд томоохон тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн байх нь. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Мөн 2011 онд түүхэн тэмдэглэлт нэгэн үйл явдал тохиох нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой ажээ. Энэ хүрээнд төрийн дээд хэмжээнд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцаж эхэлсэн байна. Тухайлбал, Хүннү гүрний 2220 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар төлөвлөжээ. Нэлээд өргөн хүрээтэй тэмдэглэх Хүннү гүрний ойн Хүндэтгэлийн чуулганд гадаадын өндөр хэмжээний зочид, төлөөлөгч урихаар төлөвлөж байгааг албаны эх сурвалжууд өгүүлжээ.