Эрдэмтэд өнгөрсөн онд 221 амьтны шинэ төрөл зүйл нээжээ

Эрдэмтэд өнгөрсөн онд амьтны 221 шинэ төрөл зүйлийг шинээр нээжээ. Калифорнийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны тэнхимээс энэ талаар мэдээлсэн байна. Шинжлэх ухаанд шинэ амьтан нээгдэх нь ердийн үзэгдэл ч сүүн тэжээлтэн амьтан шинээр нээгдсэн нь яриангүй онцлох үйл явдал юм. Шинээр нээгдсэн амьтдын дийлэнх буюу 110 зүйл нь шоргоолжны төрөлд хамарч байгаа бол 28 нь загас байжээ.

Шинээр нээгдсэн цорын ганц сүүн тэжээлтэн амьтан нь Намибийн цөлөөс олдсон жижиг хулгана юм. Хойд хоёр хөл дээрээ дэвхэрч явдаг, алагдаахайтай төстэй амьтан ажээ. Гол онцлог нь “Macroscelidea” гэх ерөнхий нэртэй имж, алагдаахай зэрэг 19 төрлийн “хамаатнууд”-аасаа биеэр хамгийн жижигхэн нь гэнэ.

Сонирхолтой нь, дэлхий дээрх бүх төрөл зүйлийн амьтан, ургамлын зөвхөн 10 хувийг нь л олж нээсэн гэж үздэг бөгөөд үлдсэн 90 хувь нь одоо болтол нууц хэвээр байгаа аж. Калифорнийн их сургуулийн Шинжлэх ухааны академийн профессор Мег Лоцман энэ талаар “Бид шинэ төрөл зүйл хайх ажлаа байнга үргэлжлүүлсээр байгаа нь зөвхөн тэднийг байдаг гэдгийг олж мэдэх бус, дэлхийн экосистемд ямар үүрэг гүйцэтгэдгийг нь судлах зорилготой юм” хэмээн хэлжээ.