Филиппин улсаас металл “иддэг” ургамал олджээ

Эрдэмтэн судлаачид Филиппин улсын Edwino Fernando их сургууль болон Мельбурны их сургуулийн доктор Augustine Doronila нар металл “иддэг” ургамлын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Энэ нь металлын өндөр концентрацитай хөрсөнд ургах чадвартай “hyperaccumulators” гэх ургамлын бүлэгт хамаарах шинэ төрөл зүйл “R. nicolifera” юм. Никель “идэх” дуртайгаас нь үндэслээд дээрх нэрийг өгчээ.

Энэ ургамал бусад төрөл зүйлээ бодвол 1000 дахин никелийг шингээх чадвартай гэнэ. “hyperaccumulators”  ургамлын бүлэгт үүнээс гадна 300 мянга гаруй төрөл зүйл байдаг байна. Металл “иддэг” ургамал нь Филиппин улсын баруун хойд хэсэгт “Luzon” гэх газарт ургадаг байна. Энэ ургамал найман метр хүртэл өндөр ургадаг халуун орны ойд ургадаг бутлаг ургамал аж.