Каппадоки нь Туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т оршдог, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм байна.
Энэ хотыг Невшехир хотын хэрмийн ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын дарга Хасан Унверийн хэлснээр, газар доорхи энэ хотын нийт талбай өмнө олдож байсан газар доорхи хотуудынхаас илүү том аж.
Туркийн орон сууцны барилгын газрын тэргүүн Мехмет Туран “Газар доорхи хотыг барилгын суурь ухаж байсан барилгачид олсон. Урьдчилсан тооцоогоор газар доор байсан энэ галарей 7 км-ээс багагүй урттай байсан. Бид ийм дурсгалт зүйлсийг устгахгүйн тулд 90 сая доллараар үнэлэгдэх төслөө зогсоогоод байна. Газар доорхи энэ хот бол зөвхөн Туркт ч биш, дэлхийд томд орно” гэж мэдэгджээ. Эртний хот бүхэлдээ 45 га газар хамарсан талаар археологичид хэлсэн байна.