Мөсний баяр /Хөвсгөл/

Нүүдэлчдийн өвөл (2015. 03.01 – 03.04)

Зорилго: Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжыг нэмэгдүүлэх зорилгоор "Хөвсгөл Мон Трэйвел" Компани нь жил бүр мөсний баярын арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар оролцдог уламжлалтай. 

Аяллын хугацаа: 5 хоног 
Явагдах газар: Хөвсгөл аймаг, Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод Модот булан
Байрлах жуулчны бааз: "Далай Тур" жуулчны бааз  

2015 02 сарын 29  
8:00 УБ хотоос аялал эхлэнэ.  Өдрийн хоол замд байгалийн сайханд идэх. Эрдэнэт хотоор дайран Булган аймгийн төв дээр зочид буудалд хонож оройн хоол иднэ. 

2015 оны 03 сарын 01,  
8:00 Өглөөний цай, Зочид буудалд.
10:00 Булган- Мөрөн.  Өдрийн хоол боолтоор /замд/.  Аялал цааш үргэлжлэн  Мөрөн  суманд байрлах “Эйдель Вайс” зочид буудалд  оройн  хоол.  
 “Далай тур” жуулчны баазруу хөдлөх  /125км/  Баазад байрлаж хонох. 

2015 оны 03 сарын 02,    
10:30 “Мөсний баяр-2013” фестивалийн  нээлтийн ажиллагаа
 Уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт
11:30 Тэшүүрийн марафоны гараа (эхний өдөр 50 км)
11:00-13:00  Морин чарганы уралдаан, “Мөсөн шагай” харваа. 
 Чаргатай морьдын бооцоотой уралдаан. /12 км/ 
13:30 Өдрийн хоол 
14:30-16:30 Авто машины уран жолоодлогын тэмцээн, 
Сайхан монгол үндэсний хувцастай хос шалгаруулах, Мөсөн гэрийн худалдаа, үйлчилгээ
18:30 Оройн  хоол 
20:00  Хаалтын ажиллагаа, Галын наадам, бөөгийн дуудлага ёслол. 

2013 оны 03 сарын 03, 
10:30-12:30 Тэшүүрийн бооцоот уралдаан /2км/
10:30-14:30 Мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, морин чаргаар аялах,     морь унах, малчин айлд зочлох     
13:30   Өдрийн хоол 
16:00   Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
18:30  Оройн хоол 

2015 оны 03 сарын 04,   
8:00 Өглөөний цай. 
 Далай тур жуулчны баазаас жуулчдыг үдэх. 
Мөрөн “Эйдель Вайс” зочид буудал, зоогийн газарт өдрийн  хоол.
УБ хотруу хөдлөх.  
Өдрийн хоол.  / хээрийн хоол/ 
Булганд буудалд хоноглох

2015 оны 03 сарын 05, 
Өглөөний цай.   Булганд зочид буудалд 
Өдрийн хоол  /замд зоогийн газарт/
УБ хотод хүрэлцэн ирнэ.  

Холбоо барих хаяг:

Утас;  99993916, 98380909, 99293896
Э-майл хаяг:  www.montravels.com,  info@montravels.com 
                     dalaitour_mgl@yahoo.com