Шинэ оны анхны нар харах ёслол амжилттай зохион байгуулагдлаа

 
Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг.
Өглөөний нар мандахыг харах нь хүнийг сэтгэл гутарлаас гаргаж , эрч хүч өгч , санасан бүхэн бүтэж аз хийморь  сэргэдэг гэнэ.

Энэ жилийн хувьд нар харах ёслолыг 
Багахангай дүүрэг, МЗХ, БХДЗХ, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт зохион байгуулсан бол "Монгол аялал клуб"  УБ - Алдарт Эрдэнэ хайрхан уул - Тонкюу хааны гэрэлт хөшөө- чингисийн морьт хөшөө - Тэрэлжийн гол- УБ гэсэн маршруттайгаар амжилттай зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд 250 орчим хүмүүс оролцсон ба өглөөний цай ууж, мах шарж идэн, оны анхны наранд хүслээ шивнээд зогсохгүй хөгжөөнт тоглоом тоглон дурсгалын зургаа татуулсан байна.
Мөн "УБ аялагч клуб"-ын хамт олон нар харах алхалтыг
ямар нэг таксгүй, ашгийн төлөө бус уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас эрчим авахын зэрэгцээ, нийтэд биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд 70 орчим хүмүүс нэгдэн оролцжээ.