Шинэ оны анхны нар харах ёслол зохион байгуулна

Шинэ оны анхны нарыг харвал ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Өнгөрсөн жил Монголын Залуучуудын холбоо Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан бол энэ  жил Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны 1 сарын 1-нд зохион байгуулахаар болжээ.

Аяллын хөтөлбөрт галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга  хэмжээнүүд багтаж байгаа аж. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд “ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯР” зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг аяллын үнэ 25.000 төгрөг бөгөөд үүнд унаа тээвэр, өглөөний цай, мандат, тэмцээн уралдаан, халуун аарц чацаргана, аяллын бичлэг CD, хөтөч гэх мэт бусад зардлууд багтжээ. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88085470 болон 99072279 утсаар авах боломжтой юм байна.