“Хаан туульсын өргөө”-тэй боллоо

Монгол улс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс, 2014 оны 9-р сарын 11нд Улаанбаатар хотод “Хаан туульс, туулийн өргөө”-г нээх нээлтийн ёслолын арга хэмжээг ССАЖ-ын Соёлын өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран Богд хааны ордон музейн захиргаа хамтран байгууллаа. Даяаршлын эрин үед нүүдлийн соёл иргэншил, аман өвийн баялаг уламжлалаараа дэлхийд дээгүүрт орох Монголчуудын хувьд  соёлын давтагдашгүй уугуул төрхөө хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах нь хөгжил дэвшил тусгаар тогтнолын баталгаа болно. Үндэснийхээ соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол оршино. Энэхүү өргөө нээгдэх нь: Монгол үндэсний уламжлалт түүх соёл, ёс заншлын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол туулийн урлагийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд ихээхэн нөлөө үзүүлж, Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу, дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдэх ажээ. Мөн ардын аман өвийг хойч үедээ сургаж, өвлүүлэн уламжлуулж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах юм байна.
                                   
                                                            

                                                                                                                         Эх сурвалж: www.mcst.gov.mn