Сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвчийг 20 хуланд зүүжээ.
Оюу толгой ХХК говийн ан амьтны амьдрах орчинд уул уурхай нөлөөлж буй эсэхийг
судалж байгаа юм. Үүний тулд Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Австри улсын
мэргэжилтнүүдийн хамтаар 20 хуланд сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч
хүзүүвч зүүжээ. Ингэснээрээ хулангийн шилжилт хөдөлгөөн хоног, улиралд хэрхэн
өөрчлөгддөг, хөдөлгөөнөө зохицуулахад ямар хүчин зүйл нөлөөлдөг, хөдөлгөөн
хязгаарлаж байгаа зүйлсийг илүү нарийвчлалтай судалж, тогтоох боломж бүрдэнэ.
Оюу толгой ХХК-ны Байгаль орчны хэлтсийн биологийн ерөнхий зөвлөх С.Дорждэрэм “Оюу
толгой компани уул уурхай эрчимтэй хөгжиж, зам дэд бүтэц ихээр барьж буй өмнийн
говьд хулангийн нүүдэл, шилжилтийг нарийвчлан судалж байгаа. Энэ бол нэг
компаний байгаль орчноо хамгаалах ажилд төдийгүй улсын хэмжээнд хулан хамгаалах
хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой” хэмээжээ.
Сансрын дамжуулагчтай, байршил тодорхойлогч хүзүүвчийг Оюу толгой уурхайн
орчимд 10, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 10 хуланд зүүсэн бөгөөд
эдгээрийн 13 хувь нь азарга, 7 нь гүү юм. Хүзүүвч нь цаг тутам хиймэл дагуулаар
дамжуулан байршлаа мэдээлдэг. Харин хоёр жилийн дараа хүзүүвч нь салж унах үед хүзүүвчээр
нь дамжуулан хулангийн зан төрх, өдрийн идэвхи зэрэг нэмэлт мэдээллийг авч
дэлгэрэнгүй байдлаар боловсруулах юм. Мөн судалгааны талбайн томоохон замын
орчинд 5 км зайд хүзүүвчтэй хулан орж ирвэл 15 минут тутам байршлыг мэдээлэхээр
хүзүүвчийг програмчилсан байна. Үүгээр тухайн амьтдын байршил, замын ойролцоо
бэлчиж байгаа, хөндлөн гарч байгаа эсэхийг нарийвчлалтай тодорхойлох аж.